Монгол орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор анх 1924 оны 6-р сард 6 багштай 1 хичээлийн байртай "Гаалийн түр сургууль" нэртэйгээр байгуулагдаж, бүртгэл, гаалийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Эдүгээ СЭЗИС 100 дах хичээлийн жилдээ 38 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, 300 гаруй багш ажилтан, 6000 гаруй оюутан, суралцагчтай өнөр хамт олонтой болжээ. Улс орныхоо хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгож хөгжүүлэх явцдаа 1935 онд Санхүү, нягтлан бодох техникумын сургууль, 1946 онд Санхүү эдийн засгийн техникум, 1991 онд Эдийн засгийн коллеж, 1996 Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2016 онд Санхүү эдийн засгийн их сургууль нэртэйгээр өргөжин шинэчлэгдэж хөгжжээ.
Бид өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй их сургууль болж, чанартай боловсролыг олгосоор байна. 2022 онд НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч, нийгмийн хариуцлагатай олон улсын их, дээд сургуулиудыг үнэлдэг Times higher education байгууллагын жагсаалтад Монгол улсаас анх удаа эхний 1000-д багтсан. АНУ-ын Бизнесийн сургууль, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар 2032 он хүртэл ахисан түвшний магадлан итгэмжлэлээ дахин баталгаажуулсан анхны их сургууль болсон.
Сурах хугацааг 2 жилээр сунгаснаар заах хичээл, сурагчдын тоог олшруулан, сургалтын төлөвлөгөө, програмыг шинэчилсэн ба сургуулийн нэрийг ‘НЯГТЛАН БОДОХЫН ТҮР СУРГУУЛЬ" болгон өөрчлөв
Сангийн сайд С.Довчингийн нэрэмжит сургууль болсон.
Санхүүгийн техникумыг 3 жилээр суралцахаар хугацааг уртасган "САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ТЕХНИКУМ" болгожээ
Бүртгэл, механикжуулах кабинет нь Статистикийн төв газрын тооцоолон бодох төвтэй нэгджээ.
Багш нарыг 3 жил тутам аттестатчилах болжээ.
Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачилгаар Улаан Сарнай цэнгээнт бүжгийн хамтлаг байгуулагдав.
Нягтлан бодох бүртгэл, Банк, Санхүү, Бизнес судлал, Мэдээлэл зүй, Гадаад хэлний тэнхим байгуулагдав.
Коллежийн дуулал, уриа, бэлгэ тэмдэгтэй болжээ.
Менежментийн гэрээгээр нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ-ийн хэлбэрээр ажиллаж эхлэв.
Олон улсын хамтарсан магистрын хөтөлбөр нээгдэв.
Хичээлийн шинэ байр ашиглалтад оров.
Удирдлагын мэдээллийн систем ашиглалтад оров.
Монголд анх удаа цахим, холимог сургалтыг нэвтрүүллээ
ACBSP-р 2032 он хүртэл ахисан түвшинд магадлагдан итгэмжлэгдэв.
Манай сургууль анх 1924 оны 6-р сард ‘ГААЛИЙН ТҮР СУРГУУЛЬ’ нэртэйгээр байгуулагджээ.
Улс ардын аж ахуйн бүтэц өөрчлөгдөн, шинэ шинэ салбарууд бий болсон нь бүртгэл тооцооны мэргэжилтэй боловсон хүчнийг улам ихээр шаардах болсоноор "САНХҮҮГИЙН ТЕХНИКУМ" болжээ
1953 оны 9-р сараас эхлэн 7 жилийн боловсролтой иргэдийг элсүүлэн, сар бүр 200-250 төгрөгийн тэтгэлэгтэйгээр суралцуулах болсон.
Биеийн тамирын танхим ашиглалтад оров.
Хөдөө аж ахуйн нягтлан бодохын эчнээ анги нээгдэв.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний нягтлан бодохын анги нээгдэв.
Эдийн засгийн коллежийг “САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ” болгож өөрчлөв.
Шилдэг оюутанд “ Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэрэмжит шагнал” олгож эхэлсэн.
Байгууллага болон бүх хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэв
СЭЗДС-ийн дэргэд цэцэрлэг, бага сургууль байгуулав.
СЭЗДС статусаа өөрчилж “Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болов.
100 жилийн түүхт ой
Олон улсын жишигт нийцсэн дижитал, энтрепренер их сургууль болсон байна.