logo

Бидний тухай

Удирдлагын Мэндчилгээ

Ректорын МЭНДЧИЛГЭЭ

Санхүү эдийн засгийн их сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын хөгжлийн сорилт бэрхшээл, нийгмийн шилжилтийг амжилттай даван туулж, өнөөгийн хөгжил дэвшлийг авчрахад Санхүү эдийн засгийн их сургууль болон манай сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нарын оруулсан онцгой хувь нэмэр, түүхэн гавьяагаар бид ямагт бахархдаг. Ойн хүрээнд төрөлх сургуулийнхаа 100 жилийн түүхэн амжилт, сургамжийг нэхэн дүгнэж, төгсөгчид болон бусад оролцогч талуудтай ирэх 100 жилийн хөгжлийг хамтдаа тодорхойлж, төгсөгчдийн хамтрах, хамтын үнэ цэнийг бүтээх талбарыг шинээр хөгжүүлэн, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах олон ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. СЭЗИС-ээр овоглосон Та бүхнийг энэхүү талбараар дамжуулан төрөлх сургуулийнхаа 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, идэвхтэй оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн түүхт 100 жилийн ойн мэндийг та бүхэнд дэвшүүлье.

Бямбадашийн МӨНХБАЯР

СЭЗИС-ийн РЕКТОР

Стратеги 2031
Манай сургуулийн 2021-2031 оны хөгжлийн төлөвлөгөө, стратегитэй танилцана уу.
Дэлгэрэнгүй
UFE UNIVERSITY
Олон улсад танигдсан байдал
Глобус
2006 онд Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх ACCA хөтөлбөрийг Монгол улсад анх удаа эхлүүлэв.
2014 онд Санхүүгийн менежмент хөтөлбөр нь Монгол Улсад анх удаа Олон Улсын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг (CFA Institute-Chartered Financial Analysts Institute)-ээр хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөр болсон.
АНУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (AICPA), Английн Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогчдын Институт (CIMA)-ийн хамтарсан дэлхийн мэргэжлийн нягтлан бодогчдын холбооны Олон Улсын мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогч(CGMA) зэргийн сургалтыг бакалавар, магистрын хаталбар амжилттай хэрэгжүүлж байна.
2012 оны 5 сарын 1-ний өдөр: АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл ACBSP-ийн Удирдах зөвлөлийн албан ёсны шийдвэрээр СЭЗИС-ийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд нь Монгол улсад анх удаа магадлан итгэмжлэгдсэн. Улмаар 2023 онд 2032 он хүртэл ахисан түвшний магадлан итгэмжлэлээ хийлгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны их сургууль болсон
"Сургалтын хөтөлбөрийн чанарт хөндлөнгийн хараат бус үнэлгээ хийдэг АНУ-ын “Peregrine Academic Services”-аар СЭЗИС-ийн сургалт, хөтөлбөрийн чанарт жил бүр үнэлгээ хийлгэж хэвшжээ. 2021-2022 оны хичээлийн жилийн хөтөлбөрийн гарцын шалгалтын үр дүнгийн үнэлгээгээр Бакалаврын хөтөлбар Монголын их, дээд сургуулиудын дунджаас 5,9%, гадаадын их, дээд сургуулиудын дунджаас 4,2%-аар илүү, магистрын хөтөлбөр Латин Америкийн их, дээд сургуулиудын дунджаас 14%, Бусад орны их дээд сургуулиуд 10,3% -аар илүү үнэлэгдсэн.
СЭЗИС нь 2022 онд тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулж буй байдал, нийгэмд үзүүлж буй нөлөөллөөрөө олон улсын THE (Times higher education) байгууллагын жагсаалтад Монгол улсаас анх удаа 863-т эрэмбэлэгдсэн нь СЭЗИС-ийн өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг нотлон харуулж байна. THE (Times higher education) байгууллага нь НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч, нийгмийн хариуцлагатай их дээд сургуулиудыг үнэлдэг олон улсын байгууллага юм.
Олон улсын тэргүүн туршлага
Олон улсын туршлага байгууллага

Plagiarism буюу оюуны бүтээлийг хуулбарлахаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн цогц системийг албан ёсны эрхтэйгээр 2018 оноос эхлэн Plagscan, 2021 онд Urkind, 2023 онд Turnitun нэвтрүүлэн ажиллаж байна.

Олон улсын туршлага байгууллага

EBSCO Discovery Service-нэгдсэн хайлтын системийн үйлчилгээг 2016 онд нэвтрүүлэв. EBSCO Discovery Service- лавлагаа мэдээллийн нэгдсэн хайлтын систем 140 төрлийн нэр бүхий мэдээллийн сан. 428858 цахим ном зохиол, сурах бичиг, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний сэтгүүл, өгүүлэл, илтгэл, судалгааны материалтай.

Олон улсын туршлага байгууллага

Монгол Улсад анх удаа блокчэйн технологийг ашиглан баталгаажуулсан дипломыг 2019 оноос СЭЗИС төгсөгчиддөө олгож эхэллээ. Ингэснээр СЭЗИС төгсөгчдийнхөө диплом, сертификатын найдвартай байдлыг хамгаалж, цаг хугацааг хэмнэх боломжтой. Дэлхийд анх 2015 онд блокчэйнээр баталгаажсан дипломыг СЭЗИС төгсөгчиддөө гардуулснаар Монгол Улс энэхүү технологийг их сургуулийн дипломдоо ашиглаж буй Азийн хоёр дахь улс болж байна.

Олон улсын туршлага байгууллага

2015 онд оюутнуудаа анх удаа цахим хэлбэрээр суралцах боломжийг олгож байсан бол 2021 онд цахим сургалт, танхимын сургалтыг хослуулан суралцах боломжийг амжилттай нэвтрүүлж чадсан ба бусад их дээд сургуулиудад тэргүүн туршлагаа солилцсон Монгол улсын шилдэг 5 сургуулийн 1-д багтсан байдаг.

Олон улсын туршлага байгууллага

2022 оноос Их Британи төвтэй Pearson ОУ-ын боловсролын байгууллагатай хамтран Станфордын Их Сургуулийн профессоруудын боловсруулсан “University success” академик англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Харвадын кейсүүдэд тулгуурлан мэргэжлийн нэр томьёо, ойлголтыг эзэмшүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Олон улсын туршлага байгууллага

2024 оны 9 сараас нээлттэй эхийн Plane систем буюу олон улсын төслийн менежментийн стандартыг СЭЗИС-д нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ялангуяа Мэдээллийн технологийг сайжруулах, системийг хөгжүүлэх процессийг олон улсын стандартын дагуу явуулах, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах ач холбогдолтой систем юм.

Олон улсын туршлага байгууллага

Мэдээлэл технологийн тусламж үйлчилгээний Helpdesk системийн нээлттэй эх Zammad системийг сургуулийн хэмжээнд нэвтрүүлэв Анх Мэдээллийн технологийн хүсэлтүүдийг шийдвэрлэж байсан ба 2023-2024 оны хичээлийн жилд бүх алба, нэгжид нэвтрүүлж оролцогч талуудын хүсэлтэд нэгдсэн байдлаар шуурхай хариу өгч, шийдвэрлэх боломжийг бүрдэв.

logo
Хаяг : БЗД 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, 13381, Ш/H: Улаанбаатар-49Цахим шуудан : info@ufe.edu.mnХолбоо барих